+Илүү өрөө нэмэх


Хорайзон Клубын тухай

Тусгайлсан үйлчилгээ, онцгой давуу эрхүүд

Шангри-Ла жинхэнэ тансаг байдал нь үнэт цагаа үр дүнтэй өнгрөөх гэж итгэдэг билээ. Амралтаар болон ажил хэргээр аялаж яваа алинд ч Хорайзон Клубын зочид тусгайлан зориулсан үйлчилгээг авах болно.

Бидний зорилго бол дэлхийн аль ч өнцөгт онцгой аялалыг бий болгоход оршино. 

Хорайзон Клубын зочид Шангри-Лагийн онцгой зочлох үйлчилгээний хамт гэртээ байгаа мэт мэдрэмжийг авах болно. Зочид дараах үйлчилгээг өөрийн тааллаар авах боломжтой юм:

  • Зочид буудлын тээврийн үйлчилгээг авсан тохиолдолд, Шангри-Лагийн ажилтан онгоцны буудалд тантай уулзаж, таны бүртгэлийг хялбарчилахад туслах болно
  • Зочид буудалд ирэхэд тань удирдах албаны ажилтан тусгайлан таныг угтаж авах болно
  • Өрөөндөө тусгайлан орох, гарах бүртгэлээ хийлгэх боломжтой бөгөөд 16 цаг хүртэл гарах бүртгэлээ хойшлуулах боломжтой.
  • Таны тусгай аялалыг зохицуулах, ойр зуур орчуулгын үйлчилгээг үзүүлэх зэрэг тусгайлсан Клубын Консьерж таны бүхий л хэрэгцээг хангахад туслах болно
  • Таны сонгосон цай, кофе эсвэл өөр халуун ундааг өглөө сэрэх дуудлагын хамт өрөөнд тань хүргэж өгнө
Лаунж

Хорайзон клубын зочид тусгай лаунжаар ая тухтай үйлчлүүлэхийн зэрэгцээ дараах үйлчилгээг үнэгүй авах эрхтэй:
  • Өдөр тутам өглөөний хоол
  • Үдшийн коктейл болон хөнгөн зууш
  • Өдрийн турш уух зүйлс
  • Өндөр хурдны утасгүй интернэт
  • Өргөн сонголттой сонин, сэтгүүл
  • Костюм индүүдэх болон гутал тослох үйлчилгээ
  • Өдөрт хоёр цаг уулзалтын өрөөг үнэгүй ашиглах эрх