+Илүү өрөө нэмэх


Газрын зураг болон чиглэл

Тансаг бөгөөд тав тухтай газарт хүрэх замаа эндээс олоорой

Шангри-Ла Хотел Улаанбаатар нь хотын зүрхэн хэсэгт байрладаг тул бизнесийн болон аялал жуулчлалын чиглэлээр ирж буй  зочдод таатай орчинг бүрдүүлэх үндэс нь болж чаддаг. Манай буудал нь Монгол Улсын Засгийн Газрын Ордон,  Их Эзэн Чингис Хааны Талбай болон төрийн томоохон байгууллагууд, элчин сайдын яамдаас хэдхэн алхамын зайд оршдог бөгөөд машинаар явбал Чингис Хаан нисэх онгоцны буудлаас ердөө 40 минут харин галт тэрэгний буудлаас ердөө 20 минутын зайд оршдог.

Нисэх буудлын харилцаа холбоо

Шангри-Ла Хотел Улаанбаатарт нисэх буудлаас хэд хэдэн аргаар ирж болно. Зочид буудалд буух гэж буй зочид нь манай буудлаас санал болгож буй лимузин машины үйлчилгээ эсвэл такси дуудлагын үйлчилгээг ашиглах боломжтой.

Зочид буудлын лимузин машины үйлчилгээ

Хэрэв та лимузин машинаар тосуулах үйлчилгээ авах гэж байгаа бол захиалгаа онлайнаар өгөхдөө өөрийн нислэгийн дэлгэрэнгүй мэдээлэл эсвэл онгоц ирэх цагаа бидэнд өгөхөд л хангалттай.

Мөн та манай зочид буудалтай (976) 7702 9999 дугаарын утсаар эсвэл concierge.slub@shangri-la.com хаягаар и-мэйл бичиж холбогдох бүрэн боломжтой. 

Та захиалгаа ирэх өдрөөсөө хамгийн багадаа хоёр хоногийн өмнө бидэнд өгнө үү.

Лимузин машинд Wi-Fi үнэгүй ашиглах боломжтой.

Лимузин машинаар тосч авах үйлчилгээний төлбөр нь таныг тосч авах мэдээлэлд үндэслэн харилцан адилгүй байх магадлалтай. Лимузин машинаар хүргүүлэх үйлчилгээг мөн захиалах боломжтой.

Утас

(976) 7702 9999

Факс

(976) 7702 7799

Цахим шуудан

Байршил

Албан ёсны хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 19, 14241, Монгол улс