• Өрөөнүүд
  • Horizon клуб
  • Люкс өрөөнүүд
 

Делакс өрөө

Deluxe Room (энгийн өрөө) нь талбай томтойгоор, тансаг хэлбэрээр байгалийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн өнгө бүхий орчин үеийн, загварлаг шинж хэлбэрийг хадгалан тохижуулсан. 

[Онцлогууд болон ая тухыг харах ]

Хорайзон Клубын тухай

Шангри-Ла жинхэнэ тансаг байдал нь үнэт цагаа үр дүнтэй өнгрөөх гэж итгэдэг билээ. Амралтаар болон ажил хэргээр аялаж яваа алинд ч Хорайзон Клубын зочид тусгайлан зориулсан үйлчилгээг авах болно.

Бидний зорилго бол дэлхийн аль ч өнцөгт онцгой аялалыг бий болгоход оршино. 

Хорайзон Клубын зочид Шангри-Лагийн онцгой зочлох үйлчилгээний хамт гэртээ байгаа мэт мэдрэмжийг авах болно. Зочид дараах үйлчилгээг өөрийн тааллаар авах боломжтой юм:

  • Зочид буудлын тээврийн үйлчилгээг авсан тохиолдолд, Шангри-Лагийн ажилтан онгоцны буудалд тантай уулзаж, таны бүртгэлийг хялбарчилахад туслах болно
  • Зочид буудалд ирэхэд тань удирдах албаны ажилтан тусгайлан таныг угтаж авах болно
  • Өрөөндөө тусгайлан орох, гарах бүртгэлээ хийлгэх боломжтой бөгөөд 16 цаг хүртэл гарах бүртгэлээ хойшлуулах боломжтой.
  • Таны тусгай аялалыг зохицуулах, ойр зуур орчуулгын үйлчилгээг үзүүлэх зэрэг тусгайлсан Клубын Консьерж таны бүхий л хэрэгцээг хангахад туслах болно
  • Таны сонгосон цай, кофе эсвэл өөр халуун ундааг өглөө сэрэх дуудлагын хамт өрөөнд тань хүргэж өгнө
Лаунж

Хорайзон клубын зочид тусгай лаунжаар ая тухтай үйлчлүүлэхийн зэрэгцээ дараах үйлчилгээг үнэгүй авах эрхтэй:
  • Өдөр тутам өглөөний хоол
  • Үдшийн коктейл болон хөнгөн зууш
  • Өдрийн турш уух зүйлс
  • Өндөр хурдны утасгүй интернэт
  • Өргөн сонголттой сонин, сэтгүүл
  • Костюм индүүдэх болон гутал тослох үйлчилгээ
  • Өдөрт хоёр цаг уулзалтын өрөөг үнэгүй ашиглах эрх

Хорайзон Делакс өрөө

Horizon Deluxe (Хорайзон клубын эрхтэй энгийн өрөө) өрөөнүүдийг саруулхан орчинтой, тансаг хэлбэрээр байгалийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн өнгө бүхий орчин үеийн загварлаг байдалтайгаар тохижуулсан. 

Хорайзон клубын онцгой эрхтэй тул энэхүү өрөөнд байрлаж буй зочид нь тав тухтай байдал, үйлчилгээний давуу талыг дээд зэргээр мэдрэх боломжтой юм.

 

[Онцлогууд болон ая тухыг харах ]

Эксекютив люкс

Executive Suite (люкс өрөө) нь таньд тав тухтай, таатай орчинг бүрдүүлэхүйц зохион байгуулалттай бөгөөд та энэхүү өрөөнд байрласнаар Хорайзон клуб лаунж болон бусад дагалдах эрхийг эдлэх боломжтойгоос гадна эргэн тойрны орчинг тольдон харж, таатай мэдрэмжийг мэдрэх боломжтой

[Онцлогууд болон ая тухыг харах ]

Дээд зэргийн люкс өрөө

Улаанбаатар хот дахь хамгийн шилдэг тав тухтай орчинг эрэлхийлж буй зочдод зориулсан гурван төрлийн "Specialty suite" (люкс өрөө) байдаг бөгөөд Улаанбаатар, Хархорин, Занаду юм.

Эдгээр люкс өрөө нь тохилог, том унтлагын ор, зочдын өрөө болон гал тогоо бүхий тусгай зохион байгуулалттай бөгөөд эдгээр өрөөнд бууснаар та Хорайзон клубын лаунж болон бусад дагалдах эрхийг эдлэх боломжтой юм. 

 

[Онцлогууд болон ая тухыг харах ]

Шангри-Ла люкс өрөө

"Shangri-La Suite" (люкс өрөө) нь манай зочид буудлын хамгийн тансаг, шилдэг зохион байгуулалт бүхий өрөө юм. Энэхүү өрөөг эелдэг боловсон үйлчилгээний хамт танд санал болгож байна.

Энэхүү люкс өрөө нь чамин тансаг тавилга, уужим орон зай, тав тухтай орчинг найрсаг үйлчилгээний хамт санал болгож Улаанбаатар хотод өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамжийг тань бий болгох болно. Мөн энэхүү өрөөнд Хорайзон клубын лаунжид үйлчилүүлэх онцгой эрх мөн дагалдах болно.

 

[Онцлогууд болон ая тухыг харах ]