Монголын цаг агаар зун нь маш халуун, өвөл нь тэгээс доош градустай хүйтэн байдгаараа эрс тэрс уур амьсгалтай орнуудын нэгт багтдаг.
Жилд 260 гаруй хоног нартай байдаг учраас "Хөх тэнгэрийн орон" гэж нэрлэгддэг. Өвлийн улирал -30 градусын температуртайгаар урт үргэлжилдэг хүйтэн уур амьсгалтай. Хэдийгээр температур ийм хүйтэн байдаг ч өвлийн хөх тэнгэрээс бүлээцүүлдэг мэт мэдрэмж төрүүлдэг. Цас орох нь харьцангуй бага ч цас мөс хэд хэдэн долоо хоног хайлахгүй хадгалагддаг.
Борооны улирал долдугаар сараас есдүгээр сар хүртэл үргэлжилдэг ч шиврээ бороо түр хугацаанд ордог. Температур +40 градус хүрч агаар маш хуурайшдаг ч зуны улирал маш сайхан байдаг. Говийн бүсэд хамгийн халуун температуртай байдаг. Монгол улс өндөрлөг газар байдаг учраас зуны үдэш сэрүүн болдог. Хаврын улиралд хүчтэй салхи салхилдаг, ялангуяа говийн элсэрхэг бүсэд бүр ч хэцүү.