Сонирхол татдаг зүйлүүд

Жуулчдад зориулсан давтагдашгүй байгалийн үзэсгэлэнт газрууд

Үндэсний наадам
Монгол эрчүүдийн хүч, эрдэм чадлаа сорьдог үндэсний баяр болох наадам нь 7-р сарын 11-13 хооронд орон даяар болдог. Наадмын үеэр олон зуун жилийн түүхт үндэсний спортууд болох морин уралдаан, сур харваа, үндэсний бөхөөр өрсөлдөж үндэсний аваргаа шалгаруулдаг уламжлалтай. Улаанбаатар хотод Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмыг тэмдэглэж өнгөрүүлдэг бөгөөд манай зочид буудлаас урд зүгт 3 км зайд байдаг билээ. Наадам нь дотоодын болон гадаадын жуулчдыг ихээхэн татдаг учраас зочид буудлуудын захиалга дүүрч, жуулчдад чамгүй төвөг учирдаг.  

 

Богд Хан Уул 

Богд Хан Уулыг 1778 онд дархан цаазат болгон зарласан дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар юм. Хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2268 метр өндөрт өргөгдсөн Цэцээ Гүн, 2256 метр өндөрт орших Түшээ Гүн хэмээх оргилууд болно. 

Гэр
Нүүдэлчин ард түмний дунд 3000 жилийн тэртээгээс хэрэглэгдэж ирсэн сууц бол гэр юм. Гэрийг нэг цагийн дотор босгож, буулгаж болохоос гадна хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй хэмээн гайхагддаг билээ. Монголчууд өнөөг хүртэл гэрийг ашиглаж байна.  


Хустайн Байгалийн Цогцолборт газар
Энэхүү байгаглийн цогцолбор газар нь нэн ховордсон Монгол зэрлэг адуу буюу тахийн сүрэг, буга, зээр зэрэг олон төрөл зүйл ан амьтан, ургамал ногоо бүхий байгалийн өвөрмөц онцлогтой газар юм.  (баруун зүгт 100км)

Говь Гурвансайхан Байгалийн Цогцолбор Газар
Говь нутгийн үзэсгэлэн, өргөн уудам хөндий, хоолой, элсэн манхануудыг энэхүү цогцолбор газраас харах боломжтой. Түүнчлэн цоохор ирвэс, хавтгай зэрэг ховордсон ан амьтан нутагладаг. Эртний үлэг гүрвэлийн хамгийн баялаг олдворууд энэ нутгаас олдож байсан түүхтэй баян нутаг юм. (Баруун урд зүгт 620км) 

 

Хөвсгөл нуур
Дэлхийд цэнгэг усны нөөцөөр хоёрт ордог нуур Монголын хойморт байгалийн үзэсгэлэнт тогтоцтойгоор оршино. Энэ бүс нутагт аргаль, янгир, хандгай, цаа буга, хүдэр, хүрэн баавгай, шилүүс, суусар, минж, чоно, хандгай болон маш олон төрлийн шувуу, ургамал ногоо ургадаг жуулчдын Монголд очих хамгийн дуртай газруудын нэг юм. Мөн нутгийн уугуул иргэд болох Цаатан нуурын хойд хэсгээр цаа буга хариулан урцанд амьдарна. (Баруун хойно 580км) 

Орон нутгийн цаг агаар
Сар Өндөр Бага
1 дүгээр сар -25ºC -35ºC
2 дугаар сар -20ºC -30ºC
3 дугаар сар 1ºC -20ºC
4 дүгээр сар 12ºC -2ºC
5 дугаар сар 18ºC 6ºC
6 дугаар сар 25ºC 11ºC
7 дугаар сар 28ºC 12ºC
8 дугаар сар 21ºC 15ºC
9 дүгээр сар 18ºC -1ºC
10 дугаар сар 0ºC -5ºC
11 дүгээр сар -9ºC -15ºC
12 дугаар сар -22ºC -30ºC