+Илүү өрөө нэмэх


Соёл урлаг

Жуулчдад зориулсан давтагдашгүй үзэсгэлэнт газрууд

Монгол улсын соёл, улс төр, эдийн засаг, нийгмийн төв болохын хувьд Улаанбаатар хот нь хөдөө орон нутагт аялахын өмнөх хамгийн гол цэг болж чаддаг. Улаанбаатар хот нь олон сайхан үзмэр, музейтэйгээс гадна олон төрлийн хоолны сонголт бүхий зоогийн газар, ресторантай баялаг хот юм.

 

Чойжин Ламын Сүм музей 

XIХ сүүлч XX зууны эхэн үеийн уран барилга, уран баримал, уран зургийн цогцолбор чуулга болсон Чойжин ламын сүмийг Төрийн их Чойжин Лувсанхайдавт зориулан 1904-1908 оны хооронд  300 гаруй шилдэг урчуудыг цуглуулан байгуулжээ.  (0.07км хойд зүгт)

Их Эзэн Чингис Хааны талбай 

Хотын төв цэгт байрлах энэхүү том талбайг 1921 оны Ардын Их Хувьсгалын жолоодогч, жанжин Дамдины Сүхбаатарын нэрэмжит болгон түүний хөшөөг сүндэрлүүлсэн байдаг. Энэ газар жанжин Сүхбаатар Тусгаар тогтнолын төлөөх ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхагласан билээ. Хожим Их Эзэн Чингис Хааны нэрэмжит болгон нэрийг нь өөрчилсөн байна. (0.5 Км хойд зүгт)

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр  

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрыг 1932 онд ЗХУ барьж байгуулсан бөгөөд Чингис хааны талбайн зүүн урд буланд байрлах улбар ягаан өнгөтэй барилга юм. Жилийн турш Бямба, Ням гаригуудын орой, заримдаа зуны улиралд амралтын өдрүүдэд үдээс хойш энэ театрт сэтгэл хөдөлгөсөн Монгол дуурь, баллетийн бүжгийн үзүүлбэрийг үзүүлэн тоглодог. (0.7 Км хойд зүгт)

Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 

Энэ музейд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутраар урлан бүтээсэн Цагаан дарь эх, Язгуурын таван бурханы дөрөв, Бодь суварга, Монгол улс дахь хамгийн том Бурханы танка хөргүүд зэрэг алдарт уран баримлууд хадгалагддаг учир Г.Занабазарын нэрэмжит болсон. (1.5 Км баруун хойд зүгт)

Монголын Үндэсний Түүхийн Музей  

Монголын Үндэсний Музей нь ирсэн зочдыг шинэ чулуун зэвсгийн үеэс өдгөө хүртэлх түүхийг дэлгэн үзүүлдэг. Үзмэрээр түүхийн өмнөх үе, Монголын эзэнт гүрний түүхийн өмнөх үе, Монголын эзэнт гүрний үе, Манжийн үеийн Монгол, угсаатны зүй, уламжлалт амьдрал ахуй, хорьдугаар зууны түүх зэргийг хамруулан үзүүлдэг. (1.6 Км баруун хойд зүгт)

Монголын Байгалийн түүхийн музей 

Энэ музей нь үлэг гүрвэлийн үзмэрээрээ алдартай, ялангуяа Тарбозаврын бүтэн араг ясны үзмэр нь онцгой юм. (1.9 км баруун хойд зүгт)

Гандан хийд  

1835 онд байгуулагдсан Төвд хийц бүхий хийд нь Улаанбаатар хот дахь төв хийд болдог. Тус хийдэд 26м өндөр Ази тивд хамгийн томд тооцогддог Мэгжид Жанрайсиг бурханы баримал байдаг. (2.9 км баруун хойд зүгт)

Богд хааны өвлийн ордон музей 

1893-1903 оны хооронд барьсан энэхүү ордонд Монголчуудын бурханы шашны тэргүүн, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт 20 гаруй жил амьдарсан түүхтэй.  (3.9 км баруун урд)

 
Орон нутгийн цаг агаар
Сар Өндөр Бага
1 дүгээр сар -25ºC -35ºC
2 дугаар сар -20ºC -30ºC
3 дугаар сар 1ºC -20ºC
4 дүгээр сар 12ºC -2ºC
5 дугаар сар 18ºC 6ºC
6 дугаар сар 25ºC 11ºC
7 дугаар сар 28ºC 12ºC
8 дугаар сар 21ºC 15ºC
9 дүгээр сар 18ºC -1ºC
10 дугаар сар 0ºC -5ºC
11 дүгээр сар -9ºC -15ºC
12 дугаар сар -22ºC -30ºC