• Ресторан
  • Бар, лаунж
 

Кафе Парк

+97677029999

Бүтэн өдрийн турш танд үйлчлэх Кафе Парк нь Европ болон Ази үндэстний төрөл бүрийн хоолыг олон улсын жишигт нийцүүлэн буфет хэлбэрээр танд санал болгож байна. Ил гал тогооны зохион байгуулалт бүхий манай ресторан нь олон төрлийн өвөрмөц хоолыг санал болгох болно. Найрамдал паркийг тольдон харсан зохион байгуулалттай манай ресторан нь нээлттэй, тав тухтай, найрсаг орчинд өглөө, өдөр, оройны хоол зооглох боломжийг олгохоос гадна таны хүссэн аль ч үед үйлчилгээ үзүүлэх боломжтой. Бүтэн өдрийн турш таны хүссэн амтыг санал болгох тусгай цэсийг мөн танд санал болгох болно. 

[Дэлгэрэнгүй мэдээллийг харах]   

Наадам

+97677029999

Наадам ресторан, бар нь энгийн хоолны газар гэхээс илүүтэйгээр алжаалаа тайлангаа амтат зоог хүртэж өөр бусад үзвэрийг таалан сонирхохыг хүсэж буй хүмүүсийн зорих газар юм. Наадам ресторан нь хоолны өргөн сонголт бүхий цэс, уянгалаг хөгжим, шинэлэг үзүүлбэрүүдийг санал болгодог. Манай ресторанаас санал болгож буй амтат зоогийг таашаахын ялдамд та олон улсад амтаараа гайхагдсан амтат сайхан дарс болон сайн чанарын сархадаас сонгон хүртэх боломжтой.

[Дэлгэрэнгүй мэдээллийг харах]   

Хутон

+97677029999

Халуун дулаан, найрсаг орчинг бүрдүүлсэн тэмдэглэлт баяр болон бусад үеэр зоог барихад хамгийн тохиромжтой газрын хувьд Хутон ресторан нь Улаанбаатар хот дахь хамгийн амттай Бээжин нугасыг танд санал болгохын зэрэгцээ Хятад үндэстний олон төрлийн хоолоор үйлчилдэг. Манай ресторан нь ширээн дээр тусгайлан бэлдсэн халуун тогоо, шавар тогоонд чанасан хамгийн цэвэр эрүүл орц найрлагатай шөл болон хойд зүгийн амтлаг банш, гоймон зэргийг санал болгодог. Тав тухтай орчинд гэр бүлтэйгээ эсвэл ажлын хамтрагчтайгаа зоог барихыг хүсвэл манай Хутон ресторан танд тайван хооллох боломжийг олгон тусгай өрөөг санал болгож байна. 

[Дэлгэрэнгүй мэдээллийг харах]   

Лобби Лаунж

Лобби Лаунж нь халуун цай, амтат кофеноос эхлэн шампейн, вино хүртэл бүх төрлийн уух зүйлсээр танд үйлчлэх бөгөөд сэтгэл татам, тансаг орчинд тухлан амтат нарийн боов, бялуу болон бусад хөнгөн зуушнуудаас сонгон үйлчлүүлэх боломжийг олгох болно. Зочин та нэг цаг эсвэл бүр нэг бүтэн өдөр саатахаас үл хамааран тав тухтай орчинд амрах, найз нөхөдтэйгөө уулзах эсвэл ганцаараа цагийг тавлаг сайхан өнгөрөөхөд манай Лобби Лаунж яг тохирох газар юм. 

[Дэлгэрэнгүй мэдээллийг харах]