Зочны галерейн нөхцлүүд

Гуравдагч этгээдийн бүтээл зэрэг зочны галерейн агуулгыг Instagram-ын аппликейшний програмын харилцах (API) хэсгийг ашиглан /#/ чагтаар харуулна. Шангри-Ла нь Instagram-ын API –ийн ашиглалтын нөхцлийг чанд дагаж мөрддөг.


Шангри-Ла нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд зургуудаас сонгож, устгах эрхийг эдэлнэ.


Харуулсан зургууд нь Instagram хэрэглэгчдийн бэлдсэн зүйл байдаг учраас шошголсон зургуудын тодорхой бус, орхигдсон, буруу мэдээлэлтэй юмуу алдаатай зурганд Шангри-Ла ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй.


Зургуудыг шинээр оруулан шинэчилж байх шаардлагатай бүх арга хэмжээг авах бөгөөд Зочны галерейг ашигласны эрсдлийг та өөрөө хүлээнэ.


Зочны галерейг хууль бусаар юмуу зөвшөөрөлгүй ашиглах хориотой бөгөөд хувийн нууцлалын эрх, зохиогчийн эрх, ёс суртахууны эрх, бусад оюуны өмч, өмчлөх эрх зэрэг бусдын эрхийг зөрчих, зүй бусаар ашиглахгүй байх шаардлагатай. Шангри-Ла-гийн Галерейн агуулгыг хуулбарлах, өөрчлөх, шинэчлэн өөрчлөх, нийтэд тараах, худалдан борлуулах юмуу зориулалтын бусаар ашиглах лицензийг Шангри-Ла олгодоггүй.


Хэрвээ та аль нэг зургуудын зохиогч бөгөөд тэдгээрийг Шангри-Ла-гийн галерейд харуулан тавихыг хүсэхгүй бол өөрийн нэр, цахим шуудан, Instagram-ын хэрэглэгчийн нэрийг бидэнд и-мэйлээр илгээнэ үү.


Эдгээр нөхцлүүдийг Гонг Конгийн Тусгай Захиргааны Бүсийн хууль тогтоомжийг мөрдлөгө болгон зохицуулна.